Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Долоодугаар сарын 10-нд Алтай Таван богдын хүйтний оргил руу авирсан таван уулчин сураггүй болоод гурав хонож буй. Өчигдөр Онцгой байдлын ерөнхий газраас энэ талаар албан ёсны мэдээллийг хүргэсэн бөгөөд эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэсэн юм. Харин өчигдөр орой гэхэд Алтай Таван богд орчмоос таван хүний цогцсыг онцгой байдлын албаныхан олсон бөгөөд тэднийг ар гэрийнхнээр таниулах ажлыг хийж байгаа аж. Тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Д.Оюун-Эрдэнэ “Алтай Таван богдын хүйтний оргилоос таван хүний цогцсыг олсон. Эдгээр нь сураггүй болсон уулчид мөн эсэхийг шинжээчдийн баг тогтоохоор, таниулах ажлыг хийж байна. Яг одоо бидэнд баттай мэдээ байхгүй учир таниулах ажиллагааны дараа сураггүй болсон уулчид мөн эсэхийг мэдээлнэ” гэлээ. Мөн цогцосыг зөөвөрлөх нисдэг тэрэг өнөөдөр өглөө 06:40 цагт Баян-Өлгий аймгийг зорьжээ.
Эх сурвалж: www.eagle.mn