Үндэсний их баяр наадмаа дэлхийн хаанаас ч үзэх боломжтой боллоо

Snapshot_2013-07-08_114952 Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндсэний их баяр наадмыг тохиолдуулан баяр наадмын хөтөлбөр, салбар хороодын мэдээлэл, худалдаа, үйлчилгээний газруудын байршил зэрэг бүх мэдээллийг багтаасан www.naadam.ulaanbaatar.mn цахим хуудсыг   Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос нээжээ. Цахим хуудсаас дээрхи мэдээллүүдийг авахаас гадна “Төв цэнгэлдэх”, “Хүй долоон худаг”-т болж байгаа баяр наадмыг HD форматаар, онлайнаар үзэх боломжтой юм. Тиймээс дэлхийн аль ч өнцөг булангаас “Монгол наадам”-ыг дуу, дүрсний өндөр түвшинд шууд үзэхийг хүсвэл “Үндэсний их баяр наадам”-ын цахим хуудасруу www.ulaanbaatar.mn сайтын“Монгол наадам 2013” хэсгээр, эсвэл www.naadam.ulaanbaatar.mn гэсэн хаягаар ороорой гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …