Баярын өдрүүдээр 274 гэмт хэргийг шуурхай эрэн сурвалжлан илрүүллээ

1501018_430219857184592_2388448009011829785_o2015-07-09-2015.07.15-ны өдрийг хүртэл Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллалаа. Үндсэний их баяр наадмаар нийтдээ 6100 алба хаагч хэв журмын хамгаалалтад ажилласан. Мөн 410 автомашин, 43 мотоцикль, 14 морь, 19 албаны нохойтойгоор үүрэг гүйцэтгэлээ.
Хүй долоо худагт болсон хурдан морины уралдаан болон уяачдын баяр, Адуучин тэмцээний үеэр хэв журам сахиулан ажилласан. Мөн Улаанбаатар хотын ногоон бүс Туул голын дагуу, зуслангийн чиглэлд, гэмт хэрэг зөрчил үйлдэгдэх эрсдэл бүхий цэгүүдэд цагдаагийн алба хаагчид хөдөлгөөнт, морин, завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Эдгээр өдрүүдэд цагдаагийн байгууллагад нийт 29574 гомдол мэдээлэл ирснээс 362 нь гэмт хэргийн шинжтэй өргөдөл байсан байна. Эдгээрээс 274 гэмт хэргийг шуурхай эрэн сурвалжлан илрүүлэн шалгаж байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …