Орон сууцны дундаж үнэ огцом буурчээ

32_229f05d2c12cebe826a5faf91033c9b28650b8b7Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани 2015 оны 06-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцууллаа.

Тус судалгаагаар ОСҮИ 06-р сард 14.0 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 2.37 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -4.15 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -8.4 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 26.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.17 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -0.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -1.14 хувиар буурсан байна.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 7.6 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -2.24 хувиар, оны эхэн үеэс -7.4, өнгөрсөн оны мөн үеэс -12.0 хувиар буурсан үзүүлэлт юм.

Нэгдсэн Шинэ о/с Хуучин о/с
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ 14.0% 26.5% 7.6%
Өмнөх сартай харьцуулахад -2.37% -0.17% -2.24 %
Оны эхэнтэй харьцуулахад -4.15% -0.2% -7.4%
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад -8.4% -1.14% -12.0%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4635 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

2015/06 сарын орон сууцны үнийн индекс

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …