Наадмын өдрүүдэд Хөвсгөл далайг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо ихэсч колонкуудын шатахуун дуусч, АТМ нь мөнгөгүй болж, аялагчид байрлах зочид буудалгүй болсон талаар сүүлийн хэдэн өдрүүдэд цахим ертөнцөөр шуугисан.
Тэгвэл Мөрөн хотод дээрх шиг бэлэн мөнгөгүй, шатахуунгүй, зочид буудалгүй болоогүй юм байна. Энэ талаар тус аймгийн засаг даргын орлогч М.Очирхуяг “Баяр наадам, олон хоногийн амралтын өдрүүд давхцаж, далай ээжийг зорих дотооддын жуулчдын тоо нэмэгдсэн. Гэхдээ дээр ярьсанчлан аймаг нийтээрээ шатахуунгүй болж, бэлэн мөнгөгүй болоогүй.
Ганц хоёр банкны АТМ-ууд ажиллахгүй байх тохиолдол гарсан. Мөн “Шунхлай”, “Петровис” зэрэг зарим шатахуун түгээгүүрүүдийн А92 шатахуун дууссан. Гэхдээ нэг өдрөөр л тасалдсан удаан хугацаанд шатахуунгүй байгаагүй” гэжээ.
эх сурвалж: everyday.mn