Хөдөө орон нутгийг зорьж амарч, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

12f5980c19f2f1c9927c9de8ce3ac6bcӨнгөрөгч баяр наадмын өдрүүдэд (2015.07.10-2015.07.13 ны) Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194 (2014 онд 1235) дуудлага иржээ. Үүнээс 822 нь зам тээврийн осол дуудлага байжээ. Өнгөрсөн жил энэ тоо 959 байсан юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан 13 (2014 онд 12), хүүхэд өртсөн осол 16 (2014 онд 22)  тохиолдол бүртгэгджээ. Гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодож явсан 236 (2014 онд 203) жолоочийг илрүүлэн гарч болзошгүй осол аюулаас урьдчилан сэргийлжээ.
Наадмын өдрүүдэд Улаанбаатраас гадагш буюу хөдөө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн их байсан бөгөөд орон нутгийн чанартай асфальтан замд хурд хэтрүүлж явснаас онхолдож улмаар эрдэнэт хүний амь нас эрсэдсэн ноцтой хэрэг ихээр гарсан байна. Ослын улмаас 18 (2014 онд 5)  хүн амь насаа алдсан байна. Тэдний дөрөв нь (2014 онд 2) нь явган зорчигч байсан бөгөөд дийлэнх нь буюу 14 (2014 онд 3) нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан, тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явжээ.
Цаашид хөдөө орон нутгийг зорьж амарч, зугаалах иргэдийн тоо нэмэгдэж хөдөлгөөн үргэлжлэх тул иргэд аюулгүй байдлаа хангаж тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа шалгаж, хурдаа тохируулж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хамгаалах суудал, хамгаалах бүсийг хэрэглэж хэвших, замын хөдөлгөөний дүрмийн дагуу бие биедээ хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …