Оюутнуудын цогцсыг авчиржээ

3ifqdm1irdl7fkrnbdf9k0kujv Хил хамгаалах Ерөнхий газраас ОХУ-ын Кургон хотын Хилийн албаны дээд сургуульд сургахаар явуулсан хоёр курсант усанд осолдож амиа алдсан. Тэд энэ сарын 13-ны өдөр голын эрэгт амарч байхдаа ийнхүү осолдсон юм. Осолдсон курсантуудын хувьд дэд түрүүч, түрүүч цолтой сонсогчид байсан аж. Дэд түрүүч нь хоёр хүүхэдтэй, түрүүч нь нэг хүүхэдтэй байжээ. Тэдний нэгнийх нь цогцсыг осолдсон даруйд нь олсон бол нөгөөхийг нь цогцсыг өчигдөр олж эх оронд нь авчраад байгаа юм байна. ХХЕГ-аас Ажлын хэсэг томилогдон ар гэрийнхэнтэй нь хамт Кургон хотын Хилийн албаны дээд сургуулийг зориод иржээ.

/ХХЕГ/ улсын зардлаар жил бүр ОХУ-ын Кургон, Калининград хот руу сонсогчдоо явуулдаг. Сонсогчид 5 жил суралцаж төгсөөд эх орондоо ирж ажилладаг юм.

Гэхдээ Хилийн албаны дээд сургуульд суралцаж буй сонсогчдод хараа хяналт сул байдгийг эх сурвалж мэдээлж байна. Учир нь ХХЕГ-аас офицер томилогдон ажилладаггүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Д.Дуулим

эх сурвалж: 24tsag.mn

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …