Хөдөө орон нутгийг зорьж амарч, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

p19qcv9kvp1gc3140320dfsi1p7l2Өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд (2015.07.10-2015.07.13 ны) Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194 (2014 онд 1235) дуудлага иржээ. Үүнээс 822 нь зам тээврийн осол дуудлага байв. Өнгөрсөн жил энэ тоо 959 байсан юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан 13 (2014 онд 12), хүүхэд өртсөн ослын 16 (2014 онд 22)  тохиолдол бүртгэгджээ. Гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодож явсан 236 (2014 онд 203) жолоочийг илрүүлэн гарч болзошгүй осол аюулаас урьдчилан сэргийлжээ.
Наадмын өдрүүдэд Улаанбаата раас гадагш буюу хөдөө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн их байсан бөгөөд орон нутгийн чанартай асфальтан замд хурд хэтрүүлж явснаас онхолдож улмаар эрдэнэт хүний амь нас эрсэдсэн ноцтой хэрэг ихээр гарсан байна. Ослын улмаас 18(2014 онд 5)  хүн амь насаа алдснаас дөрөв нь (2014 онд 2) явган зорчигч байжээ. Дийлэнх нь буюу 14 (2014 онд 3) тээврийн хэрэгслээр зорчиж,  тухайн авто машиныг жолоодож явжээ.
Цаашид хөдөө орон нутгийг зорьж амарч, зугаалах иргэдийн тоо нэмэгдэж хөдөлгөөн үргэлжлэх тул иргэд аюулгүй байдлаа хангаж тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа шалгаж, хурдаа тохируулж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хамгаалах бүсийг хэрэглэж хэвших, замын хөдөлгөөний дүрмийн дагуу бие биедээ хүндэтгэлтэй хандахыг зөвлөж байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …