Айл өрхийн цахилгааны сарын суурь тарифыг 2000 төгрөг болгов

725a3e4373d43bd5f8b66b70e835462235ff79c9Эрчим хүчний зохицуулах хороо ээлжит хурлаараа эрчим хүчний үнэ, тарифт тодорхой зохицуулалтууд хийх шийдвэр гаргалаа. Манай улс эрчим хүчний системийн оргил ачааллын үед ОХУ-аас цахилгаан эрчим хүч худалдан авдаг ба импортын цахилгааны үнийг ОХУ-ын талаас 2015 оны долдугаар сарын 01-ний өдрөөс өсгөснөөс импортын цахилгааны чадлын төлбөрийн хэмжээ нэмэгдсэн. Иймд  оройн их ачааллын үеийн эрчим хүчний хэрэглээг багасгах, хэмнэлтийг дэмжих замаар системийн оргил ачааллыг бууруулах зорилгоор чадлын тарифыг аж ахуйн нэгж байгууллагуудад шинээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн юм. Мөн Сэргээгдэх эрчим хүчний хуулийн дагуу байгаль орчинд ээлтэй, ногоон эрчим хүчийг дэмжих тарифыг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

   Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж буй нүүрсний үнэ, нүүрс тээврийн зардал, түлшний үнийн өсөлт зэрэгтэй уялдуулан цахилгааны үнийг индексжүүлэн тогтоож, айл өрхийн цахилгааны  сарын суурь тарифыг 2000 төгрөг болгов.  Одоо мөрдөгдөж буй тарифаар хэрэглэгчдэд дулааны эрчим хүчийг бодит өртгөөс нь 60 гаруй хувиар  хямд үнээр борлуулж байгаа тул дулааны эрчим хүчний тарифт зохих өөрчлөлтүүдийг орууллаа.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

ХГБХХЕГ: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй санал солилцох уулзалт зохион байгуулав

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир Хүүхдийн төлөө …