Т.Баясгалан “Одон” телевизийг авахаар болжээ

36358_63099 МУГЖ, дуучин Т.Баясгалан энэ жилийн төрсөн өдрийнхөө баяраар хайрт нөхрөөсөө “Шуурхай” телевизийг бэлгэнд авсан билээ.

Тэгвэл тэрээр тун удахгүй дахин нэг телевизийн захирлаар томилогдох гэж байгаа гэнэ. Тодруулбал, тэрээр  Өвөр Монголын “Одон” телевизийн Монгол дахь сувгийг нээх эрхийг авсан гэнэ.  Мөн телевизийнх нь гүйцэтгэх захирлаар найруулагч Го.Бадарч ажиллахаар болсон ажээ.

Ийнхүү дуучин бүсгүй Монголын хамгийн баян эмэгтэй дуучин болоод зогсохгүй хамгийн олон удаа телевизийн захирал болж буй эмэгтэйгээр тодроод байна. Эх орон, Шонхор телевизийн хувь заяагаар тоглосон тэрээр өдгөө Шуурхай болон Одон телевизийн салбараар тоглох болов уу? Алдаан дээрээ суралцан амжилттай ажиллуулах болов уу?

Г.Сонор

ugluu-logo

Санал болгох мэдээ

Хятадын чат-ботуудад “сэтгэл хөдлөл” илэрхийлэхийг хориглоно

Хятадын эрх баригчид хиймэл оюуныг сэтгэл хөдлөлгүй, аюулгүй мэдээллийн хэрэгсэл болгохыг эрмэлзэж байна. Тодруулбал, Хятадад …