Усны түвшин хоногт 10-60 см нэмэгдэх хандлагатай байна

32_7c380629f89c05436a0bf7e6209ce870b793b71c2015 оны 7 дугаар сарын 20–ны өдрийн байдлаар Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Туул, Орхон голын дунд хэсэг болон Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчмоор усны түвшин өнгөрсөн өдрийнхөөс 15-80 см нэмэгдэж, Орхон гол Өлзийт сум  орчимд үерийн түвшинг 50 см давсан байна.  Маргааш буюу 7 дугаар сарын 21-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 35 см, 7 дугаар сарын 22-нд Орхон гол Орхон сум  /Сэлэнгэ/ орчимд 40 см, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд мөн энэ сарын 21,22-ны өдрүүдэд усны түвшин хоногт 10-60 см нэмэгдэх хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар Орхон, Хөгшин-Орхон, Ховд, Буянт, Байдраг зэрэг голууд үерийн түвшинг 10-50 см давсан байдалтай байна. Иймд дээр дурьдагдсан голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

Ус,цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн,

Ус судлалын сектор

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …