Манай орны хувьд жинхэнэ оригнал бүтээгдэхүүн олно гэдэг маш хэцүү байдаг. Тэр тусмаа үнэртэй ус бол хамгийн эрсдэлтэй худалдан авалт байдаг шүү дээ. Түрхээд хэр удаан үнэрээ хадгалж байгааг, харшил өгж байгаа эсэхийг нь мэдэхэд хэцүү. Харин худалдан авсан хойно хулхи бараа гэдгийг нь бид мэддэг. Тэгвэл хэрхэн жинхэнэ оригнал эсэхийг нь мэдэх вэ?
1. Хуурамч барааг гаднаас нь хараад танихад маш хэцүү байдаг. Учир нь тэднийг яг адил дууриаж хийсэн байдаг. Мөн алдартай, нэртэй, үнэтэй гэсэн бүх л үнэртэй уснуудыг хуурамчаар хийж чадна. Тэгэхээр хэт үнэтэй үнэртэй уснууд хуурамч байдаггүй гэж бодож болохгүй юм. Тиймээс эхний мэдэх ёстой зүйл бол ямар ч төрлийн , ямар ч улсын, ямар ч брэндийн үнэтэй уснууд хуурамч байж болно гэдэг явдал юм.
2. Та үнэртэй ус худалдан авахдаа хугацааг нь сайн харах хэрэгтэй. Жинхэнэ оригнал үнэртэй уснууд заавал хугацаа заасан байдаг. Тэгэхээр хугацаа заагаагүй байна гэдэг нь тухайн үнэртэй ус үйлдвэрлэгдээд хэр удаж байгаа нь мэдэх аргагүй шүү дээ. Хичнээн хугацаа заагаад , хугацаа нь дууссан бол хэрэгдээгүй болсон байдаг.
3. Хямдрал зарлаж байгаа эсэхийг нь хар. Учир нь хямдрал зарлаж, хямд үнээр зарах нь тухайн бүтээгдэхүүн хямд гэдгийг илтгэж болох ба ямар шалтгаанаар хямдрал зарласан гэдгийг нь мэд. Магадгүй хугацаа нь дуусах дөхөөд тэгсэн байж болох ба бусад тохиолдолд бол гарцаагүй хуурамч гэсэн үг.
4. Худалдагчийн нийлүүлэгч буюу импортлогч компани нь ямар компани болох талаар мэд. Тэр нийлүүлэгч нь хэр найдвартай, хэр нэр хүндтэй вэ гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Тэгэхээр ихэнхдээ лангуундээр байгаа үнэртэй уснуудад нийлүүлэгч гэхээр тодорхой компани байдаггүй учир хятадаас хүмүүс оруулж ирсэн байх талтай.
5. Мэдээж гадаад үзэмж төрхийг нь хар. Сав баглаа боодол, шил сав, бичиг, нэр гарчиг, үнэр. Хямд бараа харахад цаанаа л нэг хямд харагддаг шүү дээ. Цаасыг хэрхэн наасан байгаа, хэрхэн багласан байгаа, ямар материалаар хийсэн байгааг нь харах хэрэгтэй. Өнгө чанарыг нь хар. Бүдэг, ховхорсон, урссан байгаа эсэхийг нь харах.
6. Жин, материалыг нь сайтар хар. Хуурамч үнэртэй усыг илтгэдэг нэг том зүйл бол жин байдаг. Оригнал үнэртэй уснуудын сав шил нь жинхэнэ цэвэр шилээр хийсэн буюу хүнд байдаг. Гэтэл түүнийг дууриалгасан үнэртэй усны сав нь хуванцар буюу хүнд хөнгөний хувьд илт өөр байдаг юм.
7. Үгийн алдаануудыг нь хар. Ихэнхдээ хятадууд буруу бичдэг учир найрлага, заавар зэргийг нь харахад л алдаанууд харагдаж эхэлнэ.
8. Хэрвээ та ямар нэг үнэртэй усыг авахаар шийдсэн байгаа бол тухайн дэлгүүртээ очоод өөртөө түрхээд үз. Тэгээд тухайн өдрөө үнэр нь хэр удаж байгаа, ямар үнэртэй байгаа эсэхийг нь шалгаад үзчих. Хэрвээ үнэхээр сайн чанартай байвал та маргааш нь очоод авж болно шүү дээ.
9. Шууд гартаа түрхэж үз. Магадгүй шууд танд харшил өгөөд эхэлж магадгүй. Зарим харшилууд биеийн бусад хэсгээр өөр байдлаар илэрдэг бол зарим харшилууд шууд тэр даруй улайх загатнах байдлаар илэрдэг.
10. Харьцуулж үз. Таны авах гэж буй үнэртэй ус өөр өөр газруудад өөр өөр худалдагч, өөр нийлүүлэгчээс ирсэн байвал тэр хуурамч гэдгийг илтгэж байгаа хэрэг. Мөн тухайн үнэртэй усны өнгө үнэр нь хүртэл өөр өөр байгааг та анзаарах болно.