Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай хуралдаан 07 дугаар сарын 20-ний өдөр дүүргийн Иргэний танхимд зохион байгуулагдан хуралдааныг Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун удирдан явууллаа.
Шуурхай хуралдаанаар Хүн амын өрхийн мэдээллийн сангийн бүрдүүлэлтийн явц, согтууруулах ундаагаар үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй ААНБ-дад адистатчилалын шалгалт явуулсан тухай болон ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас нийслэл хотод үер усны аюул нүүрлэж болзошгүй тул аюулаас урьдчилан сэргийлэн иргэдэд анхааруулга сэрэмжлүүлэг өгч, нутаг дэвсгэрийн хэмжээнд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллах талаарх мэдээллүүдийг сонслоо.
Мөн хуралдаанаар цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж Засаг даргын Тамгын газрын дарга хороодод үерийн аманд буусан айл өрхүүдэд анхааруулга, сэрэмжлүүлэг тараах, далан суваг цэвэрлэх, архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явагдахтай холбогдуулан ажлын хэсэг байгуулан ажиллах, 10-р сарын 01-нээс улсын хэмжээнд хүн ам, орон сууцны завсрын тооллогын явагдахтай холбогдуулан хороод хүн амын тооллогын түр товчоо байгуулж ажиллах талаар болон бусад цаг үеийн холбогдолтой үүрэг даалгавруудыг өглөө.