Бүсгүй таныг наснаасаа овортой харагдуулдаг шалтгаан

7q3tegpi149ahnkn7f321ca00dЭрт бууралтах

Залуугаасаа бууралтах нь удамшлын гаралтай байж болох ч, голдуу дотрын өвчинтэй холбоотой байдаг тул шалтгааныг нь тодруулж эмчлүүлэх хэрэгтэй.

Үрчгэр хүзүү

Хүзүүний арьс маш нимгэн тул хамгийн түрүүнд хямралд өртдөг. Дэрээ тохируулж унтахаас эхлээд хүзүүгээ маш сайн хамгаалж, нүүртэйгээ л адил арчилж сурах шаардлагатай.

Арчлаагүй гар

Эмэгтэй хүний насыг гараар нь мэдэж болдог. Иймээс эмэгтэй хүн нэн тэргүүнд гартаа санаа тавьж, арчилж сурах хэрэгтэй. Аяга таваг угаахдаа резинэн бээлий өмсөөд сурчихвал маш том асуудал чинь бараг л шийдэгдэнэ дээ.

Тохироогүй хувцас

Ямар ч тохиолдолд хээгүй, хамаагүй хувцаслахаас татгалзаж хэвш. Ямар ч үед тэр шүү. Бүр хар ажил хийсэн ч донжийг нь олоод гангалж болно.

Хэт ихээр будаж, шунхдах

Нилээд нас тогтсон хойноо л нүд, уруулаа тод будаж болно. Одоохондоо уруул өнгөлөгч, бага зэрэг сүүдэр мэтхэн байхад л хангалттай.

Хурц үнэртэй ус

Үнэртэй усанд хүртэл насны ялгаа байдаг. Та үнэрлэж үзээд л зөн совингоо дагахад алдахгүй.

Үрчлээс

Үрчлээснээс хамгаалах нь гарсан хойно нь арилгах гэж тэмцэхээс хамаагүй хялбар. Залуу эмэгтэйчүүдэд нар, салхинаас улбаатай үрчлээс суух гээд байдаг. Үргэлж нарнаас хамгаалах тос түрхэж, арьсаа байнга чийглэг байлгах хэрэгтэй. Мөн нүүрний хөдөлгөөндөө залуугаасаа хяналт тавиад сурчихвал зүгээр.

Батга

Энэ бол залуу эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог гамшиг боловч зөв хооллолт, спорт, массажны хүчээр арилгаж болох зүйл. Ер нь амьдралын чинь дүр төрхөөс л ихээхэн шалтгаалдаг эд дээ. Батга гараад л эхэлбэл “би буруу амьдарч байна” гэж ойлгох хэрэгтэй.

Хэт борлох

Ер нь бор арьс ганц хоёр нас нэмдгийн дээр хэт түлэгдсэн арьс хуурайшиж, амархан хөгширч үрчийдэг юм шүү.

Хэт ядрах

Гал цоггүй, уйтгартай харц бүр ч хөгшин харагдуулдгийг байнга санаж баяр хөөртэй амьдарч сур. Өчүүхэн жаахан зүйлд ч баярлаж, өөрөө өөрийгөө өөд татан амьдарч яваарай.

www.zone.mn

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …