Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

e9fc95e5054b1fd1big-2015.07.18-ны 23.00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд БНХАУ-д үйлдвэрлэсэн Хэнцин маркын мотоциклын жолооч Э /36н, эр/ нь онхолдож нас барсан.
-2015.07.19-ны 21.00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас баруун хойш 22км-т улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн Яав маркын мотоциклын жолооч Т /45н, эр/ онхолдож нас барсан.
-2015.07.19-ны 17.00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сум Улаанбаатар хотоос 123 км замд MMC Airtrek автомашины жолооч Ү нь онхолдож жолооч Ү /25н, эр/ зорчигч Т /47н, эр/ З /47н, эм/ нар нас барж 2 зорчигч гэмтсэн

Иймд орон нутгийг зорин замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулан, замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг үзэж шалган хөдөлгөөнд оролцох хэрэгтэй мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикл нь хатуу хучилттай замд явахад зориулагдан үйлдвэрлэгдсэн бөгөөд манай ороны бартаа ихтэй зам харгууд тохирохгүй мотоциклийг хамгаалах малгай хэрэглээгүй жолооч нар унаж хөдөлгөөнд оролцсоноор хайлшин обуд, гар зэрэг нь хугарч улмаар онхолдон амь насаа алдсаар байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …