13.6 км авто замд ус зайлуулах шугам хийнэ

32_42d3b96ee6ad35fa5210d2225bcc0d2ddcca8283Улаанбаатар хот өчигдөр орсон 30 минутын борооноор бараг л далайд гарцтай хот болох шахсан. Үүгээр нийслэлд хийгдэж байгаа авто замын ажлын үр дүн харагдаж байна гэлтэй. Тэгвэл энэ онд нэлээдгүй олон замын засч янзалж, шинээр тавьж байгаа. Тэдгээрийн ус зайлуулах шугамд хэрхэн анхаарч байгаа талаарх мэдээллийг хүргье.

Энэ онд Улаанбаатар хотод нийт 13.6 км авто замын гадаргуугийн ус зайлуулах далд шугамын ажил хийнэ. Үүнд 120 мянгат, 19-р хорооллын доторх зам талбайн борооны ус зайлуулах шугамын ажил хамаарч байна. Энэ нь борооны ус зайлуулах шугамын томоохон ажлуудад тооцогдож байгаа бөгөөд нийт 55 га талбайг хамарсан 4 салбар шугамаас бүрдсэн 4.6км шугам суурилуулах ажил аж. Одоогийн байдлаар шугамын угсралтын ажил 80-85 хувьтай юм байна. Гэрээнд зааснаар ажил ирэх наймдугаар сарын 1-нд дуусна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны 7 дугаар хорооллын дотор баригдаж буй хатуу хучилттай авто замыг гадаргуугийн ус зайлуулах шугамтайгаар төлөвлөн хийлгүүлж байгаа ажээ.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …