Тодорхой хэмжээний хацрын илүү мах бүсгүй таныг залуу харагдуулах ч хэт том хацар нь тарган мэлтгэр царайтай харагдуулдаг. Тиймээс үзэсгэлэнт хатагтай танд хацрын махаа хэрхэн хурдан хугацаанд арилгах талаар хэдэн зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.
1. Хавангүй амьдралын хэв маяг
Хаван мах болдог гэсэн яриа сонсож байсан уу? Тэгвэл хаван болгон мах болдог байсан бол одоо байгаагаас хэд дахин бүдүүн байх нээ. Хаван мах болдог гэсэн үг 100% үнэн биш ч нүүр бие хавагнах нь хурдан таргалах бас нэгэн шалтгаан болдог. Хаван гэдэг нь хүний биед хэрэггүй усны нэгдэл юм. Ашиггүй ус хүний биед удаан хугацаанд цугларвал бие амархан хөрдөг ингэснээр бие дулааныг нэмэхийн тулд өөх ихээр үүсэж таргалалт явагддаг.
-Удаан хугацаанд доошоо харсан байрлалтай байх нь муу
Нүүр хэсгээрээ хурдан хавагнадаг хүмүүсийн нэг онцлог нь энгийн үед удаан хугацаагаар доош харж хэвтдэг эсвэл өндөр дэрэн дээр унтдаг хүмүүс байдаг. Өндөр дэрэн дээр унтвал тархины цусны эргэлт удаашран үүнээс үүдэн нүүр хавддаг. Тиймээс аль болох намхан дэрэн дээр хэвтэх, дээшээ харсан байрлалтай амраж хэвтэх нь чухал.
-Халуун хоол хүнс хэрэглэж биеэ дулаан байлгах
Хүйтэн хоол хүнс хэрэглэж байнга даарч байдаг бол цусны эргэлт удаашран нүүр амархан хавагнадаг. Тиймээс дулаан хувцас өмсөж, халуун бүлээн хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Дулаан хувцас өмслөө гээд хэт бариу хувцас өмсөхгүй байх хэрэгтэй.
–Унтахын өмнө ус уух хурц хоол хүнснээс татгалзах
Шорвог хэт халуун ногоотой хоол хүнс нь хаван үүсгэх бас нэгэн шалтгаан юм.
Мөн унтахын өмнө яагаад ус ууж болохгүй вэ? Бид унтах хугацаандаа байнга босож ОО явдаггүй. Үүний шалтгаан нь шээс ялгаруулдаггүй даавар ялгарч унтаж байх хугацаанд шээс хүргэхгүй болгодог. Харин унтахын өмнө шингэн зүйл их уувал шээс ялгаруулдаггүй даавар түүнийг өөртөө уусган авч хүний биед хаван ус болгон тарааж өгдөг. Иймээс унтахын өмнө ус их уудаг зуршилаас салах хэрэгтэй.
2. Хацрын мах арилгах массаж
Нүүрний булчинг байнга оролдож хөдөлгөж массаж хийх нь хацрын мах арилгах тустай. Ялангуяа хацрын мах ихтэй бол нас явах тусам арьс ихээр унжих шалтгаан болно. Гэхдээ массаж хийлээ гээд богино хугацаанд үр дүн гарахгүй удаан хугацаанд тасралтгүй хийх нь үр дүнтэй.
-Нүүрний булчингаа сайн хөдөлгөх
Өдөр болгон нүүрнийхээ булчинг сайн хөдөлгөж өгөх хэрэгтэй. Ингэснээр өдөр тутмын амьдралын хэв маягаараа та үрчилээнээс сэргийлэх боломжтой. Нүүр дүүрэн инээх, боломж гарвал А, И, О, Ү гэсэн амны дасгалыг хийх хэрэгтэй.
-Нүүр жижигсэх массаж хийх
Унтахын өмнө эрүүнээс чих хүртэл хоёр тийш нь татсан массаж хийж өгөх хэрэгтэй. Өдөрт бага зэргийн л цаг гаргаж массаж хийх нь цаашдын тань өөртөө оруулах хөрөнгө оруулалт юм.
3. Хурдан хугацаанд үр дүнтэй аргаар эмчилгээ хийлгэх
Хацрын мах арилгахын тулд өдөр тутам массаж хийж дэглэм барих хэрэгтэй ч хурдан хугацаанд байхгүй болгохын тулд өөрт тохирсон мэс ажилбарыг хийлгэх нь зүйтэйн. Хоёр төрлийн мэс ажилбар байдаг.
-Унжсан хацар, давхар эрүү арилгах Акюу таталт
Хацрын мах давхар эрүүний махыг хайлуулах лазер эмчилгээ юм. Өөх хайлуулахаас гадна коллаген идэвхжүүлэн нүүрийг чангалах давуу талтай. Лазер эмчилгээ учир шарх сорви үүсэхгүй, эдгэрэлт түргэн байдаг.
-Нүүрний хэлбэр засах утсан таталт
Зориулалтын утас ашиглан нарийн үрчлээ, унжисан хацар зэргийг арилгах боломжтой. Хацрын мах хэт ихтэй биш, хацрын суулт нарийн үрчлээгээ арилгах хүмүүст үр дүнтэй.