Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр баталлаа

10550158_547892485353627_8029980678878027594_o462437896201504031244Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангахыг Шадар сайд У.Хүрэлсүхэд, гадаад орон, олон улсын байгууллага, хандивлагчдын зээл тусламжийн тодорхой хэсгийг хөтөлбөрт чиглүүлэх, дотоодын эх үүсвэрээс гаргах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгаж ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.

2015-2025 онд тус хөтөлбөр хэрэгжсэнээр гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоог хангаж, тэдний ойлголт, мэдлэг, чадварыг дээшлүүлэн, гамшгийн эрсдэлийг бууруулж, ард иргэдийн бэлэн байдал, чадавхийг нэмэгдүүлнэ.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бий болгож, учирч болох эрсдэлийг хүлцэх хэмжээнд хүртэл бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …