Эцэг, эхчүүдээ таны хүүхэд хаана байна?

11760165_585076611633099_4283721434473178875_n2015 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсын хэмжээнд зам тээврийн осол, хэргийн улмаас 28 хүүхэд нас барж, 555 хүүхэд гэмтэж бэртсэн байна.
Нас барсан 28 хүүхдийн 19 тохиолдол 0-7 насны, 5 тохиолдол 8-14 насны, 4 тохиолдол 15-17 насны хүүхдүүд 14-нь явган зорчигч хэлбэрээр, 14-нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ амь насаа алджээ.
28-н тохиолдолын нас барсан шалтгаан нь 2 тохиолдол нь хүүхэд гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаад, 26 тохиолдол нь тээврийн хэрэгслийн жолооч МУ-ын ЗХДүрэм зөрчиснөөс болсон байна.
Гэмтсэн 555 хүүхдийн 228 нь 0-7 настай, 242 нь 8-14 настай, 85-нь 15-17 настай хүүхдүүд 374 нь явган зорчигч хэлбэрээр, 162 нь тээврийн хэрэгслээр зорчиж байгаад, 16 нь дугуй унаж замын хөдөлгөөнд оролцсоноос, 3 нь бусад хэлбэрээр гэмтэж бэртсэн байна.
555 хүүхэд гэмтсэн шалтгаан нь 40 тохиолдол нь явган зорчигчийн буюу хүүхдийн буруугаас, 278 тохиолдол нь жолоочийн буруугаас, 3 тохиолдол нь дугуйтай хүүхдийн буруугаас, 1 тохиолдол нь асран хамгаалагчийн буруугаас зам тээврийн осол, хэрэгт өртөж гэмтэж бэртсэн байна.

ЭЦЭГ, ЭХЧҮҮД, ЖОЛООЧ НАРАА
14-н хүүхдийг тээврийн хэрэгслээр зорчиход нь хамгаалах бүс хэрэглүүлээд, зориулалтын суудалд суулган тээвэрлэсэн бол амь насаа алдах байсан уу?
Хүүхдийг зам хөндлөн гарахад нь томчууд бид тусалсан бол, жолооч та анхаарал болгоомжтой явсан бол, эцэг эхчүүд та бүхэн амьдралын хамгийн үнэтэй зүйлдээ анхаарлаа хандуулсан бол 14 хүүхэд амь насаа алдах байсан уу?

МОНГОЛ УЛСАД МОНГОЛ ХҮНИЙ
АМЬ НАС ХАМГИЙН ҮНЭТЭЙ

Ugluu-logo2015141

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …