Зөөхийг зөв хэрэглэвэл үс, хумс унахгүй, бас хугарахгүй

Монголчууд бидэнд гоо сайхан болоод эрүүл мэндээ хамгаалахад байгаль эх гайхамшигтай олон бэлгийг бэлдэж өгчээ. Түүн дотроос хамгийн ихээр сайшаах учиртай нь сүү, сүүн бүтээгдэхүүн гэж би боддог. Ялангуяа, гоолиг биеэ хадгалах жор тарагнаас эхлэлтэй бол намирсан өнгөлөг өтгөн үсний нууц нь зөөхийний зөв хэрэглээнд хэрэглээнд байдгийг эрдэмтэд хэдийнэ нотолжээ.
Үнэндээ, зөөхий анх хаанаас үүссэн юм бол. Олон улс оронд энэ талаар янз бүрийн л үлгэр домог шиг зүйлс бий. Үнэнд хамгийн ойр нь гэвэл, сүүгээ хөөрүүлээд, дээр нь тогтсон цөцгийг хамж авснаар зөөхийг хүмүүс хэрэглэж эхэлсэн гэдэг. Хүмүүс зөөхийг ингэж ихээр анхаарч, танин мэдэх гэж оролдож буйн шалтгаан нь зөөхийний өөрийнх нь шинж чанарт байдаг байх. Байгаль эх энэ бүтээлээ илчлэг ихтэй ч сэрүүн чанартай байхаар бүтээсэнд хамаг учир байж мэдэх юм. Илчлэг ихтэй чанараараа цус багадалт, нойргүйдлийг эмнэдэг бол сэрүүн чанараараа зүрх, уушигны “найз” гэгддэг юм билээ.
a4fdc96262bb0140big
Ийм болохоор ч тэр үү эртний хатдын гоо сайхны нууц жорд зөөхийг багтаасан байжээ. Одоо ч өөртөө хайртай эмэгтэй бүрийн хоолны цэсэнд энэ жор хуучраагүй байна. Өдөр бүр, тогтсон орц, хэмжээгээр хэрэглэснээр үс, хумсны уналт, хугаралтыг зогсоогоод барахгүй эрүүл мэндийн ид шидийг нь хүртэж чадах нь.
Ялангуяа, манай хүүхнүүдийн дунд үс уналтын асуудал их байдаг байх. Хүүхэд төрүүлээд удаагүй байхад үс унах, хумс хугарах, арьс батгаших гээд асуудал мундахгүй. Яг ийм үед сайн чанарын зөөхийг зөв хэрэглэж чадвал үс уналтанд “Баяртай” гэж хэлэхэд тун амархан. Хамгийн гол нь шингэн сүүний, сайн чанарын зөөхийн байх ёстой юм билээ. Би бага хүүгээ төрүүлээд үсээ угаах тоолонд гарын салаагаар үс минь хэдэн арваараа унаж байсныг санаж байна. Харин одоо бол бага хүү маань 10 сартай. Яг л энэ үед үс хумс айхтар унадгийг мэдэх болохоор дээхнээс эхлээд зөөхий хэрэглэж байгаа.
Олон төрлийн зөөхий хэрэглэж байсан ч хамгийн сайн нь “Сайн” зөөхий гэдгийг ойлгож авсан. Манай том хүү бол энэ зөөхийнд бүр “нугасгүй”. Тараг иддэггүй хэрнээ л талхан дээр зөөхий түрхээд өгвөл бүгдийг нь идчихдэг. Хоолонд муу хүүхдийг илчлэг, тэжээлтэй хүнсээр хангахад энэ нь шилдэг сонголт гэж би боддог болоод байгаа. Харин миний хувьд, “Сайн” зөөхийтэй найзалснаас хойш анхны төрөлттэй харьцуулбал үс огт унахгүй байгаа. Өглөөдөө хар талхан дээр түрхээд идэхэд өег, өдөр нь шөлөндөө хутгаад идэхэд ч янзтай. Амттай хэр нь гоо сайхнаа хадгалах, үс, хумсаа унах, гэмтэхээс хамгаалах найдвартай туслагч маань болоод байна.
Бас жингээ барихад зөөхий тустай гэж дуулсан. Ялангуяа, өглөө болон өдөртөө хар талхан дээр тавиад идэхэд өег, цатгалан мэдрэмж төрүүлдэг, хамгийн гол нь бие махбодид уургийн тэжээлийг хангаж өгдөг юм байна.
Бас нэг зүйлийг бичихээ мартах дөхөж. “Сайн” зөөхийний саванд их учир байна. Хэрэглэхэд эвтэйхэн, зай эзлэхгүй болохоор эзэгтэй хүний хувьд хамгийн оновчтой сонголт гэж боддог юм. Нээрээ л дуслыг ч үлдээдэггүй гэдэг үнэн юм шиг санагдсан. Савыг нь нэг талаас нь хөөгөөд хуйлахад яах аргагүй юу ч үлдээгүй. Бас барихад гарт эвтэйхэн, хөнгөн авсаархан.
Хүн хайртай хүмүүстэйгээ хамт байж, хайр шингэсэн эрүүл хэрэглээг хэвшүүлж чадвал тэр нь жинхэнэ бэлэг гэж би боддог. Таны хайртай хүмүүс таны өмнө эрүүл бас жаргалтай амьдарч байгааг харах хэчнээн сайхан гээч. Та ч бас өөрөө тэгж л амьдраарай.
Бас хайртай  хүмүүсийнхээ төлөө өөрөө өөртөө хайртай байгаарай. Ээж та өөрөө эрүүл байж гэмээнэ үр хүүхдээ эрүүл өсгөн бойжуулж чадна шүү.
эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …