Барбадосын алдарт дуучин маань Puma-гийн бүтээлч захирал, Dior-ийн нүүр царай ба оймсны загвар зохион бүтээгч гээд маш олон ажилтай хэр нь бас үнэртэн гаргаж амждаг билээ
Рианна Instagram хуудсандаа шинэ “RiRi” нэртэй долоо дах үнэртнийхээ сурталчилгааны зургийг нийтэлж, “Тун удахгүй худалдаанд гарна!” гэсэн гарчиг өгчээ. Уг зурган дээр дуучин Рианна хүүхэлдэй шиг төрх бүрдүүлж, яв ягаан өнгөөр хувцасласан байна.
Рианна өмнө нь Rogue, Nude, Reb”l нэртэй цуврал үнэртнүүд гаргасан билээ. Rogue үнэртний сурталчилгаа хэтэрхий илэн далангүй хэв маягтай болсон гэх шүүмжлэлд өртөж, Англи улсад худалдаалах эрхээ хасуулсан юм.
Харин шинэ үнэртэн болох RiRi-гийн найрлага, хэзээ худалдаанд гарах нь одоогоор тодорхойгүй байна.
эх сурвалж: emegteichuud.mn