Авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүргийн хэрэгжилтийг хангах шаардлагатай гэж үзжээ

dc4c44f624d600aa568390f1f1104aa0greatАвлигатай тэмцэх газрын цахим хуудсанд ирүүлсэн “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн удирдлагууд ашиг сонирхлын зөрчил ихтэй гэх” иргэний гомдол, мэдээллийн мөрөөр тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс  дүүргийн Татварын хэлтсийн үйл ажиллагаа, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцлаа.

Тус дүүргийн Татварын хэлтсийн хэмжээнд удирдлагын үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, тэдгээртэй холбогдох шийдвэрүүд ил тод, нээлттэй бус, Ёс зүйн хороо, удирдлагын зөвлөлөөс гаргасан аливаа шийдвэр, албан хаагчдын цаг ашиглалт, ажлын цагийн бүртгэл, хөтлөлт, сахилга хариуцлагын талаар хамт олонд танилцуулдаггүй, Хэлтсийн дотоод аудит, хяналт шалгалтын чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаа, хяналт шалгалтын мөрөөр авсан арга хэмжээ, үр дүнгийн байдал тодорхой бус, авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу албан тушаалтан мэдээлэл, мэдэгдэл, тайлбарыг хүлээн авах, бүртгэх,түүний дагуу шалгах, хариуцлага хүлээлгэх, давхар ажил эрхлэлтийн судалгаа бий болгох зэргээр  байгууллага авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхад чиглэсэн нөхцөлийг бүрдүүлээгүй нь байгууллагын удирдах албан тушаалтанд үл итгэх, шударга бус, ашиг сонирхлын зөрчилтэй гэх хардлагыг бий болгсон гэж дүгнэн, илэрсэн зөрчил, дутагдлыг  арилгуулах хугацаатай албан бичгийг хүргүүлэв.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …