Реппер Дөлгөөний эрс өөрчлөлт

1452489_627516470640255_303412349_n_1Реппер А.Дөлгөөн гэх эршүүд бүсгүйн уран бүтээлийг сүүлийн үед залуучууд их сонирхох болсон. “Хорьж болохгүй 20 нас”, “BABY COME ON” , “Шинэ жил” зэрэг дууг нь мэдэхгүй залуу байхгүй гэхэд хилсдэхгүй.

Тэрбээр10 жил Солонгост амьдрах хугацаандаа Сөүлийн Почон дүүргийн сургуульд суралцаж, солонгос хүүхдүүдэд нэлээд дээрэлхүүлж байсан учир  мөчөөгөө өгөлгүй сургуулийнхаа “атаман” болсон гэдэг.

А.Дөлгөөн өнгөрсөн өвөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би багадаа туранхай, эмэгтэйлэг байсан. 18 наснаасаа таргалаад эхэлсэн. Биеэ барьсан хувцас өмсөх гэхээр нэг л эвгүй. Тэгэхээр нь чөлөөтэй хувцас өмсдөг болсон. Ийм хувцас өмсөхөөр хөдөлгөөн маань хүртэл эршүүд болчихсон. Цаашдаа имижээ гоё болгож эмэгтэйлэг хувцас өмсөнө өө. Эмэгтэй хүн л юм чинь энэ тал дээр анхаарахгүй бол болохгүй шүү дээ” хэмээсэн.

Тэгвэл тэрбээр хэлсэн үгэндээ хүрч үнэхээр хувцаслалтдаа анхаарч ялдамхан бүсгүй болсон байна. Ингээд реппер А.Дөлгөөний сүүлийн үеийн гэрэл зурагнаас хүргэе.

4e2e89ad060a1b0doriginal 10527538_755168434506304_1192529868138321224_n447899793201408010927 1622876_276022669222563_459809437_n 549786957ddf9df4original 7a9a617d2ba25edaoriginal

эх сурвалж: sharsonin.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …