Ноолуурын үнэ өнгөрсөн оныхоос 23 мянгаар буурчээ

5d3kpml2jbl8ur34q52jg9ioknНоолуурын үнэ дотоодын зах зээлд буурлаа. Жил бүрийн хавар малчид ноолуураа тушаан, бэлэн мөнгөтэй золгодог. Гэтэл энэ жил ноолуурын дундаж үнэ буурчээ

Ноолуурын үнэ аймаг бүрт харилцан адилгүй байдаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард нэг кг ноолуурын үнэ Говь-Алтай аймат хамгийн хямд буюу 30 000, Архангай, Хөвсгөл аймгуудад хамгийн өндөр буюу 57 000 төгрөг байсан юм.

Харин тавдугаар сард байдал өөрчлөгдөн, Архангай, Хөвсгөл дэх үнэ 55-56 мянга болон буурч, Говь-Алтай аймгийн үнэ 40 мянга болж өсчээ. Өнгөрсөн онд оргил үедээ буюу 80 мянгад хүрсэн ноолуурын дундаж үнэ ийнхүү аажмаар буурч, энэ сарын эхээр хамгийн өндөр үнэд хүрсэн нь 57 000 (Баянхонгор аймаг), хамгийн бага үнэтэй нь 25 000 (Говьсүмбэр аймаг) байна.

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …