Өмнөд суданы тавдугаар ээлжийнхэн жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

11760278_1586920478236365_5709578176709655952_nМонголын энхийг сахиулагчид Өмнөд Судан улсыг зориход бэлэн боллоо. Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжийн бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. 850 гаруй хүний бүрэлдэхүүнтэй цэргийн алба хаагчдын 40 гаруй хувь нь олон улсын болон НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлагатай. Тухайлбал, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тасгийн дарга, ахлах ахлагч Б.Лхагвабаатар гэхэд тав дахь ажиллагаандаа явахаар журмын нөхдийн хамт жигдрэн жагсчээ. Тэрээр Ирак улсад хоёр удаа, Чад, Афганистан улсад тус бүр нэг, нэг удаа үүрэг гүйцэтгэж байсан энхийг сахиулагч юм. Ер нь давхардсан тоогоор Ирак, Косово, Афганистан Улс дахь олон улсын ажиллагаа, Сьерра Леон, Хойд Судан, Өмнөд Судан, Чад Улс дахь НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай цэргийн алба хаагчдаас бүрдсэн байв.

11013507_1586920518236361_2269163030247290388_n

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …