Дархан-Уул аймгийн прокурорын газраас 3 үеийнхний уулзалт, ярилцлага зохион байгуулжээ

14-300x176Дархан-Уул аймгийн прокурорын газар нь Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Улсын Ерөнхий Прокурорын Газраас ирүүлсэн ажлын чиглэлийн дагуу “Гурван үе”- н уулзалт ярилцлагыг 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулжээ.

Уг уулзалтанд прокурорын байгууллагад тасралтгүй 33 жил ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад прокурор, Монгол улсын гавъяат хуульч Б.Дашням болон Л.Тунгалаг, Б.Оролмаа нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна.

Уг уулзалтын үеэр гавъяат прокурор Б.Дашням нь прокурор болон туслах ажилтнууд, прокурорын байгууллагын ажилтнуудад өөрийн ажлын арга барил, арвин туршлагаас хуваалцаж, прокурор ажилтнуудын сонирхсон асуултанд хариулсан бөгөөд нийт прокурор, ажилтнуудад ажлын өндөр амжилт хүсчээ.

Түүнчлэн залуу прокурор ажилтнууд ахмадуудынхаа арвин их туршлагыг ажилдаа хэрэгжүүлж, үлгэрлэн гаргасан алдрыг нь өргөж ажиллахаа илэрхийлсэн халуун дотно уулзалт болсон ба уулзалтын төгсгөлд Аймгийн прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх П.Мөнхзул ахмад прокурор, ажилчиддаа эрүүл энх сайн сайхан бүхнийг ерөөж, 85 жилийн ойн мэндийг хүргээд дурсгалын зүйл гардуулан өгчээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …