Увс, Сэлэнгэд гарсан түймрийг унтраажээ

32_e6664ea41aa24bd484387719596e99a3574a302bУвс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Ишгэлдэйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ ойн түймэр гарчээ. Дуудлагыг 2015.07.20-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, нэг автомашинтай, орон нутгийн 44 иргэн, гурван автомашинтай, нийт 54 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өчигдөр өдрийн 11:00 цагт галыг унтраажээ. Улмаар багийн Засаг дарга Н.Баянмөнхөд хүлээлгэн өгсөн байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Эвцэг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 50 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.23-ны өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, нэг автомашинтай, орон нутгийн хоёр иргэн, нийт 14 хүн, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өчигдөр өдрийн 15:15 цагт түймрийг бүрэн унтрааж тус сумын байгаль хамгаалагч С.Мартад хүлээлгэн өгчээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …