Зуны улиралд нар улам хурц болдог. Хэдий тийм боловч та энгийн хүнсний бүтээгдэхүүнээр гэрийн нөхцөлд борлосон арьсандаа арчилгаа хийж болно.
Тараг: Нэг аяга тараг нь арьсанд чийг өгч, байгалийн цэвэрлэгч болж өгнө. Арьсандаа түрхсэний дараа 15-20 минут байлгаад угаагаарай.
Буйлсан самар: Энэ самрыг 3-4 цаг усанд байлгаад, дараа нь нунтаглаж нухаш болгоод борлосон арьсандаа түрхээрэй.
Байцааны навч: Энэ навчлаг ургамал шарх, бижрүүг эдгээх элементүүд агуулсан байдаг. Долоо хоногт ядаж хоёр удаа 15 минутын хугацаатай хүйтэн байцааны навчийг жигнэх байдлаар тавиарай.
Турмерик: Өөр нэг гэрийн нөхцөлд бэлдэж болох гайхалтай бэлдмэл нь турмерик, нимбэгний жүүс, түүхий сүүний зуурмаг юм. Турмерик нь арьс цочролтыг хянадаг бол, нимбэгний жүүс, түүхий сүү хоёр нь цайруулах үйлчилгээтэй. Энэ зуурмагийг бэлдэж түрхээд арьсандаа хаттал нь байлгаарай. Дараа нь усаар булхаж угаана.
Мөс: Хүйтэн мэдрэмж нь наранд арьс борлосныг агшин зуур багасгана. Хэдэн шоо мөс даавуунд боогоод түлэгдэж борлосон газартаа зөөлөн үрээрэй. Хэт их борлосон үед даавуугүй мөсөөр үрж болно.