Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон баруун аймгуудад ажиллаж байна

said150709УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон баруун бүсийн Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан,  Архангай аймгуудад  ажиллахаар өчигдөр замдаа гарлаа.  Засгийн газрын гишүүний хүрээнд зарим аймгийн ард иргэдтэй уулзаж, Засгийн газрын бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлыг ярихаас гадна санал хүсэлтийг нь сонсохоор ажиллаж байна. Түүнээс гадна баруун аймгууд дахь Зэвсэгт хүчний ангиуд, цэргийн штабуудад ажиллах юм.  Түүнийг дагалдаж Батлан хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат нарын албаныхан ажиллаж байна. Албаныхан өчигдөр Өвөрхангай, Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний анги салбарт ажилласан бөгөөд Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний  анги нь Хонгор нутгийнхаа бэлд тулгын чулуугаа тулж, гал голомтоо бадрааснаас хойш 5 жил болж байгаа ажээ. Ангийн хамт олон  өнгөрсөн хугацаанд байлдааны болон олон талт үүрэг гүйцэтгэх бэлэн байдлаа дээшлүүлэхийн зэрэгцээ улс орны хэмжээний болон баруун бүсийн бүтээн байгуулалтын томоохон ажлуудад гар бие оролцсоныг салбарынх нь сайд онцолж байсан юм. Энэ ангийнхан цэргийн алба хаагчдын албан тушаалын 40 айлын орон сууцны барилга, Баянлиг, Бууцагаан сумдын “Шинэ сум” төсөл бүтээн байгуулалтын туслан гүйцэтгэх ажил, аймгийн тагнуул, цагдаа, онцгой байдал зэрэг байгууллагын барилгын өргөтгөл, их засвар зэрэг томоохон бүтээн байгуулалтад оролцож буйгаа салбарынхаа удирдлагад илэрхийлсэн юм.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …