Их Британийн үндэсний статистикийн хүрээлэн аялахад хамгийн үнэтэй байдаг улс, орнуудын чансааг гаргажээ. Аялал жуулчлал хөгжсөн улс, орнуудад нэг өдөр болоход жуулчин хүн хичнээн хэмжээний зардал гаргахыг шинжээчид тогтоосон байна. Жишээ нь, 2015 онд Карибын тэнгисийн Барбадос зуны амралтаа өнгөрүүлэхэд хамгийн үнэтэй улсаар тодорсон байна. Тэнд очсон жуулчид хоногт 168 доллар зарцуулах ажээ.
Хоёрдугаар байрт Арабын Нэгдсэн Эмират Улс /156 ам.доллар/, гуравдугаар байрыг Чех болон Австри Улс хуваан эзэлжээ. Тэнд нэг хоноход жуулчид 142 ам.доллар төлөхөөс өөр аргагүй болох гэнэ. Тэдний араас Швейцарь 140 ам.доллар, Бельги 136 ам.доллараар удаалсан байна.
Харин АНУ болон Люксембургт аялахыг хүсэж буй жуулчид өдөрт дунджаар 134 ам.доллар зарцуулах юм. Тэгвэл есдүгээр байрт Голланд 125 ам.доллараар орсон бол энэхүү жагсаалтын аравдугаар байрт Хонконг 120 ам.доллараар жагсчээ.
Эх сурвалж www.wikimon.mn