А.Цэрэнтогтох хүүд 10 сая төгрөг хандивлажээ

32_9e723b25ad4652f0dd079d491744c6cf0d5f7eb9Монголын Залуучуудын Холбооны Хүмүүнлэгийн байнгын хорооны залуучууд өнгөрсөн наадмын өдрүүдэд “АХЫГ АВАРЪЯ” хандивын аян өрнүүлжээ.

Шатаж буй гэрээс дүүгээ авраад өөрөө галд 80% түлэгдсэн баатарлаг хүү А.Цэрэнтогтоход туслах энэ аяны хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт асрууд барин хандив цуглуулсан байна. А.Цэрэнтогтох хүүг хурдан эдгэрэхийг хүссэн сэтгэлийн өглөгийг наадамчин олон харамгүй өгч, нийт 10 гаруй сая төгрөг цугларчээ.

Энэ мөнгийг хандивын аян зохион байгуулагчид А.Цэрэнтогтох хүүгийн эмчилгээнд зориулан илгээжээ.

Баяр наадмын өдрүүдэд өөрсдөө баярлахаас урьтан бусдын төлөө сэтгэл, зүтгэлээ зориулсан МЗХ-ны Хүмүүнлэгийн байнгын хорооны залуучууддаа нийт залуусынхаа өмнөөс талархал илэрхийлье.

downloadэх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …