Google компани ажилчдынхаа тав тухыг хангах зорилгоор маш олон зүйлсийг хийдэг байна. Ингэснээр ажилчдын ажлын бүтээмж ч өндөр болдог аж. Энд дурдах нэг л жишээ гэхэд Нью Иорк хот дахь ажилчдын оффис. Маш тав тухтай бөгөөд ажилчдын амралт чөлөөт цагт зориулсан өрөө, хоолны өрөө олон сонголттой хүнснүүд, ажилаа тухтай хийх гайхалтай шийдэлтэй тавилгууд, массажны өрөө, билльярд, тоглоомын өрөө зэрэг орно. Энэхүү барилга нь 1930-аад онд баригдсан бөгөөд анх жирийн нэгэн байшин байжээ. Харин одоо бол Нью Иоркийн шилдэгт тооцогддог Empire State Building-аас илүүд тооцогдох барилга болон өргөжсөн байна. Ийм нөхцөлд ажиллахад магадгүй ажилчид залхуурах эрсдэлтэй биш гэж үү? гэж та бодож магад. Маш хялбархан Google-ийн хувьд та хэр их сэтгэж, хэр хурдан ажиллаж чадна тэр хэмжээгээрээ цалин авна, та залхуурч болно энэ нь таны олох мөнгөнөөс хасагдана гэсэн зарчмыг баримталдаг. Энэ ч үүднээсээ ажилаа ч хийж, амралтаа ч зохицуулах боломжыг Google компани олгодог байна. Дашрамд дурдахад Google-ийн ажилчид маш сайн орлого олдогоороо дэлхийд дээгүүр байр эзэлдэг аж.
Б.Нарангэрэл