Хөвсгөл далайд завь нь хөмөрсөн иргэдийг аварчээ

olloo_mn_1438054405_hoХөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн Хөвсгөл нууранд осолдсон дөрвөн хүний амь насыг авран хамгаалжээ.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Жанхайн Эх нутаг” амралтын газраас Хатгалын төв орохоор Хөвсгөл нуурын усаар завьтай зорчиж явсан иргэн Ө, П, Б болон Г нарын зав хөмөрсөн тухай дуудлагыг энэ сарын 27-нд аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгонд үүрэг гүйцэтгэж байсан усчин-аврагч, ахлах ахлагч Ч.Сүрэнхүү, усчин-аврагч ахлах ахлагч Б.Ганбаатар нар нуурын усанд осолдсон 4 иргэнийг аварчээ.

Харин энэ сарын 25-нд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газар Дэлгэрмөрөн голд осолдсон 42 настай иргэн М-ийн цогцсыг 27-ны өдөр олж, гаргажээ. Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Элсэн карьерийн 3-4 метрийн гүнтэй тогтоол усанд живсэн иргэн М-ийн цогцсыг олж, ар гэрт хүргэжээ.

Г.Уянга
Olloo.mn

Санал болгох мэдээ

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод аймагт ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний …