Нүүрний арьсанд үүссэн нүхжилтийг багасгах арга

10547615_315185828649303_2610911787285708529_n-795x350Хэдийгээр та нүүрний арьсаа сайн арчилдаг байлаа ч нүхжилт үүсэх тохиолдол байдаг.Нэгэн үүссэн нүхжилт томсч таны арьсанд өө сэв суулгадаг.Иймээс нүхжихээс урьдчилан сэргийлэх болон үүссэн нүхжилтийг багасгах аргыг өнөөдөр бэлдлээ.Нүхжилт нь тослог,бохирдолт, бактери зэргээр үүсгэгдэг учир өдөрт тогтмол хоёр удаа нүүрээ угааж байх хэрэгтэй.Нүүрээ сайтар цэвэрлэсний дараагаар нимбэг болон хан боргоцойн хөлдөөсөн шүүсээр нүхжилттэй хэсэгтэй 15-30 секунд тавиад бүлээн усаар цэвэрлэнэ.Тал нимбэгээс гарах шүүсэнд 1/2 хэрчим хан боргоцой зүсэн хийгээд хэрэглэдэх хялбар болгож зайрмагны савх хийн хөлдөөгөөрэй.Нүүрэндээ жин тавьсныхаа дараа дахин хөлдөөж хэрэглэх боломжтой.
Үүний дараагаар 2 халбага хүнсний содаг 2 халбага цэвэр устай зууран нүхжилттэй хэсэгтэй тавин бага зэрэг массаж хийж өгнө.Хэрвээ та мэдрэмтгий арьстай бол хүнсний содатай зуурмагнаас татгалзаарай!
Энэ аргыг 5-7 өдөр орой нүүрээ угаасны дараа хэрэглээд дараа нь 7 хоногт 3-5 өдөр болгон багасгаарай!

Эх сурвалж: www.ergelt.com

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …