IQ өндөртнүүд архинд илүү дурладаг

images Хүмүүс хэр ухаантай байна, тэр хэрээр архинд татагддаг ажээ. Энэхүү хачирхалтай дүгнэлтийг АНУ, Их Британийн их сургуулиудын бүлэг эрдэмтэн гаргаж, шинжлэх ухааны “NEWS Scientist” сэтгүүлд нийтлүүлжээ.

Эрдэмтдийн үзсэнээр хүний IQ өндөрсөх тусам уух нь нэмэгддэг байна. Үүнийг судалгаагаар тогтоосон бөгөөд сайн дурынхныг IQ-нийнх нь түвшнээр тав хуваан, хэр давтамжтай, их уудаг талаар асуулга явуулжээ. Гэтэл оюуны өндөр чадавхтай хүмүүс бусдаасаа илүү архинд дурладаг болох нь илэрчээ. Тэр ч бүү хэл ухаантнууд бусдаас илүү архи уудаг төдийгүй их хэмжээгээр уудаг байна. Харин дундаж IQ-тай хүн архинаас хамааралтай болсон байдал ажиглагдаагүй байна. Шинжээчид одоогоор энэхүү хачирхалтай үзэгдлийн шалтгааныг тайлж чадаагүй гэнэ.

Гэхдээ жирэмсэн эхчүүд архинд дурлавал төрөх хүүхдийнх нь  IQ хэдэн пунктээр буурдаг аж. Тйимээс ойрын хугацаанд хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол согтууруулах ундаа хэрэглэх хэрэггүй гэж эрдэмтэд зөвлөжээ.

images (1)

Санал болгох мэдээ

Соёлын биет бус өвийг өвлүүлэх “Хөх дөл” төсөл дэлгэцийн бүтээл боллоо

“Хөх дөл” төслийг санаачлагч УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар хүүхдүүдийн хамт 2023 оны зургаадугаар сард …