Дахин хоёр иргэн голд живж амиа алджээ

zaertuul-7_bigӨчигдөр буюу долдугаар сарын 28-ны өдрийн 01 цагийн үед 27 настай, эрэгтэй Б гэгч Булган аймгийн Хангал сумын Эргэл багийн “Хар-Усны тохой” гэдэг газар Хар-Ус голын усанд живж нас барсан байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын аврагчид цогцсыг уснаас гаргаж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ. Мөн өдрийн 10 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн задгайд оршин суугч, 55 настай, эрэгтэй иргэн М гэгч 2015 оны долдугаар сарын 24-ний өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын албан хаагчид Цагдаагийн газрын болон ар гэрийнхнийхэнтэй нь хамтран эрэн хайх ажиллгааг зохион байгуулж, тус сумын Рашаант багийн “Хар-Усны татуурга” гэдэг газар, Хожуулын голын уснаас олж, цогцсыг гарган, сумын Цагдаагийн тасгын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

Б.Бат

эх сурвалж: nuudel.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …