Ачааны автомашин онхолдож жолооч нь автомашины эд ангид хавчуулагджээ

32_72b1028032357d892e2832c2f7ecce6d922dd1d4Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Дэнжийн мянгын авто замын хажуу руу 76-21 УНР улсын дугаартай ачааны автомашин онхолдож жолооч нь автомашины эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.07.28-ны өдрийн 17:54 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн Э /27 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүлээлгэн өгсөн.

Мөн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьтын  зуслангын автобусны эцсийн буудлаас баруун зүгт хуучнаар ЗХУ-ын иргэдийн хүүхдийн зуслангийн хойд ууланд хүн хаднаас унаж хөлөө гэмтээсэн байна гэсэн дуудлагыг 2015.07.28-ны өдрийн 18:56 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн Б /28 настай, эрэгтэй/ хаднаас унаж хөлөө хугалсан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэж өгсөн.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг бүх шатандаа эрчимжүүлэх үүрэг өглөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн …