Өнөөдөр ДЦС-5 төслийн Цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд нэг талаас, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Диспетчерийн Үндэсний Төв ХХК, Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ Төрийн Өмчит Хувьцаат Компани, нөгөө талаас, ЭНЖИЕ (хуучнаар Жи-Ди-Эф Суез,30хувийгэзэмшигч), СОЖИЦ КОРПОРАЦИ (30 хувийгэзэмшигч), ПОСКО ЭНЕРЖИ (30хувийгэзэмшигч), НЬЮКОМ ХХК (10 хувийгэзэмшигч) компаниудаас бүрдсэн Концесс эзэмшигчтэй гарын үсэг зурлаа.
Консорциум нь 450 МВт цахилгаан, 587 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэх станцыг барьж байгуулан ажиллуулах юм. Тус станц нь агаарт хаягдах SO2 болон NOx-ын ялгарлыг ихээхэн бууруулах, мөн ялгарлын хэмжээнд олон улсын стандартад нийцүүлэн хяналт тавих удирдлага хяналтын системтэй эргэлдэгч буцламтгай давхаргат шаталтат технологи бүхий гурван зуухтай байна. Станцад агаарын хөргөлттэй конденсаторын төхөөрөмж суурилуулснаар Монгол улсад хомсдолтой нөөцөд тооцогддог усны хэрэглээг маш их хэмжээгээр бууруулах болно.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурсан байгууллагууд нь уг гэрээний дагууДЦС-5-ын үйлдвэрлэсэн цахилгаан, дулааныг бүрэн хэмжээгээр худалдаж авах бөгөөд станцаас нийлүүлэх дулааны эрчим хүчээр Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулааны эрэлт хэрэгцээг хангана. Шинэ станц нь хүн амын өсөлт болон уул уурхайн салбараас шалтгаалан өсөн нэмэгдэж буй цахилгааны хэрэглээг хангахад хувь нэмрээ оруулна.
Барилга угсралтын ажлын хугацаанд ДЦС-5 төсөлд 2,700 хүртэл ажлын байрыг шууд бий болгож, олон тооны дотоодын туслан гүйцэтгэгч компанийг ажиллуулах боломж бүрдэнэ.
ДЦС-5 төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбар дах Төр – Хувийн хэвшлийн хамгийн анхны түншлэл болж байгаагаараа онцлог бөгөөд 1984 оноос хойш Монгол улсад баригдах гэж буй анхны том хэмжээний дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэдэг станц болж байгаа юм. Тус төслийг 25 жилийн хугацаатай Концессийн гэрээний дагуу Барих-Эзэмших-Ашиглах-Шилжүүлэх нөхцлөөр хэрэгжүүлнэ.
Гарын үсэг зухах ёслолд ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон тус яамны газар хэлтсийн дарга нар байлцав.