Энхийг сахиулах ажиллагаанд хилчид мордоно

11778119_671804102919248_1034195862_nМонгол Улсын Зэвсэгт хүчний Мотобуудлагын батальоны тавдугаар ээлжинд 850 орчим цэргийн алба хаагч НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор тун удахгүй Бүгд Найрамдах Өмнөд Судан улсыг зорихоор болсон. Тэгвэл энэ ээлжинд эх орныхоо хил хязгаарыг сахин хамгаалах үүрэгтэй 36 хилчин олон улсад үүрэг гүйцэтгэхээр мордоход бэлэн болоод байна. Эдгээр албан хаагчдыг Хил хамгаалах ерөнхий газрын Штабын дарга, хурандаа Ц.Гансүх хүлээн авч уулзан үүрэг чиглэл өгч, энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд нь амжилт хүслэн эх  орон, ард түмэн, нийт хилчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй, амжилттай биелүүлээд эргэн уулзахын ерөөл тавив. Хилчид ийнхүү Монгол цэргийн нэр хүндийг өргөн НҮБ-ын бие бүрэлдэхүүн, хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд болон энгийн иргэд, байгууламж, техник тоног хэрэгслийг хамгаалах, хүчирхийллийг таслан зогсоох, аюулгүй байдлыг бэхжүүлэх зэргээр олон улсад үүрэг гүйцэтгэхэд бэлэн болоод байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …