Засгийн газрын тогтоол зөрчсөн шийдвэр, журмыг хүчингүй болгуулахаар албан бичиг хүргүүлэв

1f8f69b53d86cf2a952bf95d87a59b0cgreatДорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын удаа дараагийн захирамжаар Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг малчдын зөвлөгөөн зохион байгуулах, баяр тэмдэглэх, малчдын шагнал, урилга ,өргөмжлөл, нутгийн зөвлөлийн уулзалт,  утасны нэгжийн  үнэ, тэмцээний дэмжлэг  гэх мэт арга хэмжээнүүдэд зарцуулсан нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн  хөрөнгийг  бүрдүүлэх,  зарцуулах, хяналт тавих журам”-ын 1.5. “Сангийн хөрөнгө нь сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход зориулагдана” гэснийг зөрчсөн байна.

Түүнчлэн дээр дурдсан захирамжуудыг гаргахдаа Даланжаргалан сумын Засаг даргын 2010 оны А/102 дугаартай  захирамжаар батлагдсан “Сум хөгжлийн сангийн ажиллах журам” –ыг  үндэслэл болгосон байх бөгөөд уг журмыг хянан үзэхэд Монгол Улсын Засгийн газрын  2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн  хөрөнгийг  бүрдүүлэх,  зарцуулах, хяналт тавих журам”-ын журмыг бүхэлдээ зөрчсөн байх тул дээрх асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх буюу шийдвэрийг хүчингүй болгохыг Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягт мэдэгдлээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …