Энэ оны эхний 6 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж 83 хүн амь насаа алджээ

11800888_1631351270445663_268240864_o2015 оны  эхний хагас жилийн  байдлаар Замын  цагдаагийн газрын алба хаагчид согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулж болох  байсан 24688 жолоочийг  илрүүлж,  18862 жолоочийн жолоодох  эрхийг 6 сараас 2 жилийн хугацаатай хасаж, 5528 хүнийг шүүхийн шийтгэврээр   7-30 хоног  баривчлуулах  арга  хэмжээ  авсан  байна.

Улсын хэмжээнд согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож зам  тээврийн хэрэг, осол гаргасан 898 тохиолдол  бүртгэгдсэнээс  666 нь жолооч, 232 нь явган зорчигч байна. Ослын улмаас  12 явган зорчигч, 30 тээврийн хэрэгслээр зорчигч, 41 жолооч  нийт 83 хүн амь насаа алдаж, 129 хүн хүнд, хүндэвтэр гэмтэж бэртсэн байна.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …