Хүний үсэнд тэжээл өгч, ургуулж, эрүүлжүүлж, гялалзуулах ид шид сармисанд байдаг. Сармисны ханд хийж хэрэглэснээр үсний байгалийн өнгийг сэргээж, ургалтыг түргэсгэж, гялалзсан намирсан болгодог. Мөн сармис нь олдоц сайтай, та бидний өдөр тутмын хүнсний хэрэглээнд ордог, үнэ өртгийн хувьд ч хямд төсөр тул та үсээ арчлахад зардал гаргахгүй байх боломж байна.
Сармисны ханд бэлдэхэд:
1.Буцалсан ус, сармис, өндөг байхад л хангалттай. Бондгор сармисыг хальсалж цэвэрлээд жижиглэн хэрчинэ.
2.Жижиглэн хэрчсэн сармисаа өөр саванд хийж дээрээс нь буцалсан халуун усаа хийж хий орохооргүй сайтар таглана. Үүнийгээ 24 цаг сэрүүн газар байлгасны дараа сармисны хандыг өөр саванд шүүж авна. 1 ширхэг өндгийг сармисны ханданд хийж автомат холигч эсвэл сэрээ ашиглан өндөгний шар задартал хольж миксэрдэнэ. Ингээд хуурай үстэй байхдаа толгойнхоо хуйхнаас эхлэн түрхэж массаж хийж өгнө.
3.Сармисны хандыг хуйх, үсэнд дуустал түрхсэний дараа гялгар малгай өмсөөд 20-25минут болно. Их удвал хуйх түлэгдэх аюултай. Дараа нь массаж хийх маягаар шампунь ангижруулагчаараа угаагаад хүйтэн бүлээн усаар зайлна. Долоо хоногт 1 удаа усанд орохдоо энэхүү аргаар үсээ арчилж байж болно. Эхний угаалтаас л таны үс намирч, гялалзан өнгө орсон байхыг та мэдрэх болно.