Г.Бошигтод МУ-ын Ерөнхийлөгч уучлал үзүүлжээ

32_68279d8b45d050db8e5b65e087f040ce4dfd3175Ардчиллын анхдагчдын нэг гэгддэг, МоАХ-ны дарга асан Г.Бошигт өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал хүсч өргөдөл гаргаж байсан билээ.

Тэрбээр 2013 оны хоёрдугаар сард 3-4-нд шилжих шөнө өөрийн төрсөн хүү Х-г хөнөөсөн хэрэг үйлдсэн. Тэрээр хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл 91.1 дэх хэсгийг үндэслэн түүнд 10 жил, нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх шийдвэр гаргасан юм.

Өдгөө 73 настай тэрбээр бие нь тааруу гэдэг үндэслэлээр Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн.

Тэгвэл Монголын анхны Ардчилсан сонгуулийн 25 жил өдрөөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Г.Бошигт гуайд уучлал үзүүлсэн байна.

Эх сурвалж http://www.ontslokh.mn

Санал болгох мэдээ

Батарей хуримтлуурын станц 96.2 сая кВт цахилгаан нийлүүлээд байна

Эдийн засгийн сэтгүүлчдийн болон Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчид нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт орших батарей …