Польшийн тэтгэлэгээр хоёр оюутан сургахаар болжээ

IMG_1654БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар  БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Михал Рафал Лабенда тай өчигдөр уулзлаа.

Энэ үеэр Монгол Улсын Боловсрол,соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Польш Улсын Үндэсний Боловсролын яам хоорондын боловсролын салбарт хамтран ажиллах тухай Санамж бичгийг байгуулах талаар ярилцлаа. Мөн  багш солилцооны хөтөлбөр болон боловсролын чанарын үнэлгээний чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын шинжлэх ухааны академи хамтран ажиллаж Монгол улсад Шинжлэх ухааны төв байгуулах талаар санал солилцлоо.
Элчин сайд Михал Рафал Лабенда  уулзалтын үеэр Польшийн талаас 2016, 2017 онд  тус бүр нэг монгол оюутныг урлагийн чиглэлээр 100 хувийн тэтэглэгээр суралцуулна.  Цаашдаа  БНПУ-ын Засгийн газраас олгодог тэтгэлэгийн тоог нэмэх талаар түлхүү ажиллна гэдгийг онцолсон юм.
Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.22-06.26

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 22-НООС 26-НЫ …