Тайз, дэлгэцийн олон сайхан бүтээлд дүр бүтээж, үзэгчдийнхээ хүндлэлийг хүртсэн жүжигчдийн нэг нь Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Г.Ундармаа билээ. Сүүлийн хэдэн жил сайн үйлсийн аянд нэгдэж, бусдад инээд, эрч хүч бэлэглэж байгаа энэ бүсгүй үеийнхнийгээ ажил, үйлсээрээ манлайлж яваа. Хөгжилтэй, гэнэн, ухаарал хайрласан дүр бүтээдэг тэрбээр “Single ladies 2” киноныхоо зургийг аваад тун завгүй байгаа аж. Энэ тухайгаа жүжигчин бүсгүй “Тютю” кинонд тоглосон залуус “Single ladies 2”-ын зураг авалтын үеэр ирж, эрч хүч өглөө” хэмээн фэйсбүүктээ бичжээ.
эх сурвалж: unen.mn