Солонгос хэлний тусгай шалгалтын тов гарчээ

143831351355baec292f314Бүгд найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах тусгай шалгалтын тов гарсан байна. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцсан, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах тухай дурьджээ.

БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу тус улсад ажиллах хүсэлтэй иргэд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн байх ёстой юм. Энэ шалгалтад тэнцсэн иргэн л гадаад иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэхээр бүртгүүлж болдог байна. доорх хүснэгтээс тусгай шалгалтын товыг харна уу.

1. Хуваарь

Бүртгэл Хуваарь зарлах Шалгалт Хариу зарлах Бүртгүүлэх иргэний нас
2015.08.05-07 2015.08.19 2015.08.26~ 2015.09.21 1975.08.061997.08.05

※ Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны үйл ажиллагаа ба бүртгүүлэх иргэдийн тооноос хамааран шалгалтын хуваарьд өөрчлөлт орж болно.

⃝1-р ээлж(35 хүн)

– Шалгуулагчдад өгөх заавар ба шалгалт : 08:30-10:40

⃝2-р ээлж(35 хүн)

– Шалгуулагчдад өгөх заавар ба шалгалт : 10:50-13:00

※ Шалгуулагч нь заавар өгөх цагаас өмнө ангидаа орсон байх ёстой.

2. Ажиллах салбар : аж үйлдвэр, загас агнуур, газар тариалан ХАА, барилга, үйлчилгээ

Нутаг буцахаас өмнө хамгийн сүүлд ажиллаж байсан үйлдвэртээ ажиллахыг хүсэх тохиолдолд 1-ээс дээш жил ажилласан байх ёстой ба тухайн ажиллаж байсан үйлдвэрт хамаарах ижил үйлдвэрийн салбарын сонгох хэрэгтэй. Иймд ажил хайгчаар бүртгүүлэх үеийн үйлдвэрийн салбарыг сонгож бичихдээ анхааралтай хандана уу.

3.Сонгож авахаар төлөвлөсөн тоо : Ажиллах салбар тус бүрээр 200 оноо авах ёстойгоос 80-аас дээш оноо авсан иргэдээс ажиллах салбараас хамаарахгүйгээр онооны дараалалаар сонгох ба сонгох хүний тоог дараа нь жич зарлана.

4.Шалгалт авах газар ба Шалгуулагч тус бүрийн шалгалт өгөх хуваарь

⃝ Шалгалт авах газар : СХТТШ-ын Компьютерт суурилсан тестийн танхим

⃝Шалгалт өгөх өдрийн хуваарийг зарлах мэдээллийн хэрэгсэл

– СХТТШ-ын цахим хуудас (epstopik.hrdkorea.or.kr )

– Хөдөлмөр Эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний Төвийн зарлалын самбар

5. Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

· БНСУ-д ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн байх /2010.01.01-нээс хойш ирсэн иргэд/

· 18-39 настай 1975 оны 8 сарын 6-ноос 1997 оны 8 сарын 5-ний хооронд төрсөн байх

· Хорих ял эдэлж байгаагүй ба хүнд гэмт хэрэгт холбогдоогүй байх

· Солонгосоос албадан гараагүй буюу албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй байх

· Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

6. Бүртгэл

⃝ Бүртгэл явагдах хугацаа : 2015.08. 5 – 7 (3 өдөр)

Бүртгэл явагдах газар : Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний Төв

⃝ Бүртгүүлэх арга : Өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:

· БНСУ-аас буцах үеийн гадаад пасспортын хуулбар

· Бүртгэлийн анкет (Бүртгэлийн хураамж төлсөн иргэдэд бүртгэлийн байранд анкетийг тараана.)

v Бүртгэлийн анкетан дээр шалгалтын дугаар хэвлэгдсэн байх тул нэг хүнд нэгийг өгч бүртгэх бөгөөд алдаатай бичсэн бол штрихээр засна уу.

Бүртгэлийн анкетан дээр боломжтой бол овог нэр англи үсгээр бичигдсэн пасспортын хуулбарыг наана уу.

3,5 х 4,5 хэмжээтэй 2 хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан)

· Шалгалтын хураамж төлсөн баримт

v Шалгалтын хураамж:24$ доллар

※ Бүртгүүлсэн иргэдээс зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлах тохиолдолд бүртгэлийн хугацаанд буцаан авахаар нэхэмжилсэн иргэнд бүртгэлийн хураамжийг буцаан олгоно. (Бүртгэлийн хугацаа өнгөрсөн бол буцаан олгохгүй.)

Ирсэн дараалалаар бүртгэх бөгөөд бүртгэхээр товлосон тооноос хэтрүүлэн бүртгэсэн

иргэдийн тухайд нэмэлт шалгалт авах өдрийг товлон шийдвэрлэж авна. Тус шалгалтын хуваарийг бүртгүүлсэн иргэн тус бүрээр гаргаж зарлана.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.monkor.net эндээс харна уу.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …