Монголын анхны “усан дээрх загварын шоу” өнөөдөр болно

11793991_884083498324396_871166617_oМонголд анх удаа загварын шоуг усан дээр зохион байгуулна. Энэ талаар зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

“Fashion Fеstival Mongolia-2015” нэртэй энэ шоуг Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын Залуучуудын Холбооны Соёлын байнгын хороо, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Монгол модель” агентлаг хамтран зохион байгуулж байна.

Үндэсний соёл амралтын хүрээлэнд энэ сарын 31-нд “Fashion festival Mongolia-2015” шоу товлогджээ. Шоуны тайзыг бидний нэрлэж заншсанаар паркийн нуур дээр засч байгаа юм байна. Аюулгүй талаас дээд зэргээр анхаарсан гэж зохион байгуулагчид онцоллоо.

11830218_884681778264568_249982718_n

Италийн SERGIO брэнд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд хамтран ажиллагч байгууллагуудын зүгээс залуустаа зориулж гайхалтай гэнэтийн бэлгүүд бэлдсэн гэнэ.

Шоунд Монгол модель агентлагийн хамгийн чадварлаг, олны танил 10 эрэгтэй, 10 эмэгтэй модель оролцох аж. Мөн уг шоунд зориулан бүтээсэн сүлд дууг Kiwi хамтлагийн дуучин Ука өчигдрөөс олны сонорт хүргээд байна.

Тус үйл ажиллагаанд Lumino, Kiwi, Honeymoon, Vanquish, Rokit Bay зэрэг олон хамтлаг дуучин ая дуугаа өргөж, уран бүтээлээ сонордуулна.

Дашрамд дуулгахад, уг шоу оройн 18.00 цагт эхэлж, үүрийн 04.00 цагт өндөрлөнө.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг бий болгох зорилгоор “Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, …