Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруунаас бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 24-26 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.