Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт болно

18Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлтийн ажиллагаа өнөөдөр буюу 2015 оны наймдугаар сарын 03-ны өдрийн 09:30 цагт УИХ-ын Чуулганы танхимд болно.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

Наймдугаар сарын 03-ны Даваа гарагт:

10.00 цагаас:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: 

Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд тус тус болно.

Ugluu.mn

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …