Автобуснууд шинэ маршрутаар явна

6ce64f5255250fa7originalЭнэ сарын 15-наас нийтийн тээврийн маршрутыг шинэчлэхээр болжээ. Гэхдээ бүх чиглэлийг өөрчилнө гэсэн үг биш. Автобуснуудын чиглэлийг богиносгох юм. Өөрөөр хэлбэл хотын зах руу явдаг иргэд нэг автобусаар шууд хүрэхгүй. Дамжиж сууна гэсэн үг. Үүнийг дагаад дамжин суулт үнэгүй байх зэрэг зохицуулалтыг хийх аж. Одоогоор энэ асуудлыг хэлэлцэж, зохицуулж байгаа юм.

Өнгөрсөн онд автобусны маршрутыг ингэж богиносгож 10 хоног туршилтаар явуулж байсан. Тэгвэл энэ туршилтыг энэ сарын 15-наас албан ёсоор хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр нэг чиглэлд олон автобус явдаг, хоорондоо уралддаг, замын түгжрэл үүсгэдэг зэрэг олон асуудал шийдэгдэнэ хэмээн нийслэлийн Тээврийн газраас мэдээлж байна.

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …